by
Нээлттэй ажлын байранд таныг урьж байна:

 

 

 

 

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь Нийслэл хотын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нийслэлийн хөрөнгө оруулалттай компани ба дараах нээлттэй ажлын байранд таныг урьж байна.

  1. Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн
  2. Төслийн мэргэжилтэн
  3. Гэрээний мэргэжилтэн

 

Ажлын байрны тодорхойлолт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН:  Боломжит төслийн бизнес модель, санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцооллыг боловсруулах, хянах; төсөл сонгон шалгаруулах явцад дэмжлэг үзүүлэх; хөрөнгө оруулагч, хамтрагч талуудын харилцаа холбоо, мэдээллийн урсгалыг хангах.

 

ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН:  Төслийн төлөвлөлт болон зах зээлийн судалгааг хийх; төслийн төлөвлөгөө, хуваарь боловсруулах, хяналт тавих; шаардлагатай тайлан, танилцуулга, гүйцэтгэлийн баримт бичиг боловсруулах, уулзалтын тэмдэглэл хөтлөх.

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН:  Боломжит хөрөнгө оруулагч, хамтрагч талуудтай байгуулах гэрээний төсөл, нөхцөлийг боловсруулах, хянах; төсөл сонгон шалгаруулах явцад дэмжлэг үзүүлэх; компанийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэх; төслийн хууль, эрх зүйн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх.

 

Тавигдах шаардлага:

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОН ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН: Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засгийн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн ба санхүүгийн модель, төслийн удирдлагын чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН: Хууль, эрх зүйн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн ба мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.

 

Мэргэжлийн ур чадвар:

  • Бизнесийн орчинд манлайлах, зөвлөх, шийдвэр гаргах өндөр чадвартай;
  • Олон даалгавар зэрэг гүйцэтгэх, зохион байгуулах, үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх өндөр чадвартай;
  • Ярианы болон бичгийн Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй;
  • MS Office Suite (тэр дундаа Excel болон PowerPoint) програм дээр бүрэн ажиллах чадвартай;
  • Багаар ажиллах болон санаачлага гаргах чадвартай;
  • Мэргэжлийн ур чадвар өндөр;
  • Төслийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;
  • Мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хадгалах чадвартай.

 

Сонирхсон иргэн өөрийн CV болон ажилд орох өргөдлөө дараах хаягт илгээнэ үү: info@ubdc.mn

Асуух зүйл байвал дараах дугаарт хандана уу: 99906420

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ХК

Блью скай тауэр”, 4 давхар, 408 тоот

Энх тайваны өргөн чөлөө – 17, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар-14240, Монгол

 

Анкет илгээх
Cv хуулах

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.