by
УБ ХОТЫН АЧАА ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН НЭГДСЭН ТӨВ
1. Зураглал
2. Төслийн ерөнхий мэдээлэл

2010 оны Логистикийн үйл ажиллаагааны индеркээс Монгол улс 155 орны 141 онд жагсаж байна. Одоо байгаа ачаа тээврийн терминалын хүчин чадал нь жилд 20%-иар өсөж байгаа ачааг тээвэрлэх боломжгүй болоод байна. Тээвэр логистик үйлчилгээний өртөг тухай бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 40% гэж тогтоосон нь олон услын дунджаас 2 дахин өндөр байна. Олон улсын дундаж өртөг үнийн 12-18%. Далайд гарцгүй орнуудын өртөг өндөр байдаггын гол шалгаан нь одоо байгаа терминалын тоног төхөөрөмж, техник технологи нь хоцрогдсон, ачаа болон үйлчилгээний сонголт бага, хот төлөвлөлт буруу, ажиллах хүчин дутмаг юм.

3. Төслийн зорилго
Худалдааг хөнгөвчлөх, бизнесийн хөгжлийг дэмжих, хотын хөгжлийг оновчтой төлөвлөх, төрийн болон гаалийн хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах орчныг бүрдүүлэх зорилготой болно. Улаанбаатар хотын 9 терминалийг нэгтгэж ачааны логистикт байрлуулснаар дараах үр дүн хүрнэ. Үүнд:
  • Бараа бүтээгдэхүүний ялгалтын зардлыг бууруулах
  • Тээврийн зохион байгуулалтыг сайжруулах
  • Терминалын дотоод зардлыг бууруулах,.
4. Холбоотой эрх зүйн акт
Нийслэлийн засаг даргын 512 тоот захирамжаар 130 га газар олгосон.
5. Төслийн хөрөнгө оруулалт, өгөөж

Шаарлагатай хөрөнгө оруулалт

 

120 сая доллар эхний шат

Санхүүжилтийн хэлбэр

Хувийн хэвшил, ТХХТ

Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа

6 жил

Төслийн NPV

276 сая ам.доллар

IRR

 

23%

6. Төслийн бэлэн байдал

ТЭЗҮ

Хийгдсэн

Ажлын зураг

Хийгдэж байгаа

Ерөнхий төлөвлөгөө

Хийгдэж байгаа

Бэлэн байдлын үнэлгээ

2.7

7. Байршил
Улаанбаатар төмөр замын Бумбат ба Баян өртөөний хооронд байрлана. Авто зам, төмөр замаас хамгийн бага алслалтай, Налайх хотоос 10 км зайтай. Улаанбаатар хотын төвөөс зүүн тийш 34 км.
8. ТХХТ-ийн төрөл
Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах
9. Төслийн нэгж
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК
10. Холбоо барих
Б.Сугарсүрэн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Утас: +976 9919078

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.