by
“Улаанбаатар Хөгжлийн Корпораци” ХК-ийн тухай
news1

Эрхэм зорилго

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл ба хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхгүүр болон ажиллана.

Алсын хараа

Улаанбаатар хотыг иргэд амьдарч, ажиллахад таатай хот болгох мөн хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх

Үнэт зүйлс

  • Итгэлцэл /итгэл хүлээх/
  • Багийн ажиллагаа
  • Өөриймсөг
  • Авьяас, ур чадвар, мэргэшсэн

Байгууллагын зорилго

Зөв тогтолцоог бүрдүүлсэн, оролцогч талуудын итгэлийг даасан, Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн хамтын ажиллагааны олон улсын тэргүүлэх туршлагуудыг нэвтрүүлсэн байгууллага болно.

Үндсэн чигүүрэг

  • Улаанбаатар хотын 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратегид
    тусгагдсан тогтвортой хөгжлийг дэмжин эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлэх;
  • Нийслэлийн өмчийн зарим хөрөнгө болон бусад эх үүсвэрийг (төсөв, сангууд г.м.) эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор тэдгээр хөрөнгийг шилжүүлэн Хөрөнгө Оруулалтын Сан байгуулах, олон улсын хөгжлийн болон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх; тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, төслийн зээл авах, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах;
  • Улаанбаатар хотын эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх нэг цэгийг байгуулж үйлчилгээ үзүүлэх, сурталчилгааны үйл ажиллагааг явуулах, хөрөнгө оруулалтын өр өгөөжийг сайжруулах дээр хяналт тавьж дэмжиж ажиллана;

ТХХТ-ийн тухай

ТХХТ бол төр, хувийн хэвшил хоорондын тохиролцоонд үндэслэн дэд бүтцийн байгууламж /төрийн үйлчилгээг үзүүлэхэд хувийн хэвшлийг татан оролцуулж, үйлчилгээний төлбөрийг хоёр талын тохирсон үйлчилгээний стандарт, гүйцэтгэлтэй харьцуулан төлөх зохицуулалт юм/”

ss

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.