by
Гүйцэтгэх захиралын мэндчилгээ

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн цахим хуудсанд зочилж байгаа таны амрыг эрэн мэндчилье.

Нийслэл Улаанбаатар хотын маань эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэн хөгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг нийгэм эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэйгээр хэрэгжүүлэх, төслийн мэргэжлийн судалгаа, хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь бидний эрхэм зорилго билээ.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд гурван чиглэлийг тодорхойлон их хотынхоо хөгжлийг шинэ түвшинд хүргэх гүүр нь болж ажиллана.

  • Улаанбаатар хотын хөгжлийн стратегид тусгагдсан зарим төсөл, хөтөлбөрт хувийн хэвшлийн шууд санхүүжилтийг оруулах, хувийн хэвшлийн бизнесийн туршлага, төслийн менежмент, ноу-хау зэрэгт тулгуурлан харилцан ашигтай байдлаар төслүүдийг хэрэгжүүлэх;
  • Улс орны эдийн засгийн чадамж, төсвийн орлогын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн төсөвт дарамт учруулалгүйгээр бүтээн байгуулалт, эдийн засгийг тэтгэх шинэ төслүүдэд зориулан санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө бий болгох;
  • Нийслэл хотод тулгамдаж буй агаарын бохирдол, түгжрэл, ажилгүйдэл, хүнсний эрүүл ахуй зэрэг иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хувийн хэвшлийн зүгээс шинэ санал, санаачлага, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх төслийг хүлээн авч хамтран хэрэгжүүлэх;

Иймд, Улаанбаатар хотын эрхэм иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд манай хаалга нээлттэй байх болно. Та бүхэнд УБХК-ын нийт хамт олны зүгээс амжилт хүсэн мэндчилж байна.

ХҮНДЭТГЭСЭН,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
С. СОД-ЭРДЭНЭ

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.