by
Хамтран ажиллах санал

ub-tour“Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” нь Нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/08 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичиг”-т тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зорилго бүхий байгууллага юм.

Иймд дээрх баримт бичгүүдэд тусгагдсан эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хэрэгжүүлэхэд оролцох хүсэлтэй хувь хүн болон хувийн хэвшлийг хамтран ажиллахыг урьж байна.

Сонирхсон этгээд баримт бичгүүдийг www.ublegal.mn болон www.legalinfo.mn цахим хуудаснаас харж болно.

Дээрх баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хувь хүн, хувийн хэвшлийн төсөлд дараах шалгуурыг тавина. Үүнд:

  1. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичиг”-т нийцсэн байх;
  2. Төслийн санхүүжилтийн  тодорхой хувийг төсөл санаачлагч хариуцах чадамжтай байх;
  3. Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), үр ашгийн тооцоо хийсэн байх;
  4. Нийгэмд чигэлсэн, олон нийтэд хүртээлтэй.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэр, 4 давхар, 408 тоот;
И-мэйл: enkhbold.g@ubdc.mn; altanshagai.b@ubdc.mn;
Утас: (+976) 77770002,
Вэбсайт: ubdc.wild.agency

“УБ ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэл ба хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүүр болон ажиллана.

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.