by
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ны гүйцэтгэх захирал Э. Тэмүүлин төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар илтгэл тавилаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт – 2016” бизнес чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ энэ сарын 20-нд Шангрила зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ний гүйцэтгэх захирал Э. Тэмүүлин тус форумд уригдан илтгэгчээр оролцож “УБ Хөгжлийн Корпораци – Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.

Энэхүү илтгэлээр Э. Тэмүүлин Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци нь хэрхэн, ямар үндэслэлээр байгуулагдсан талаар бөгөөд үндсэн 3 зорилгыг хэрэгжүүлэх талаар онцлон тэмдэглэлээ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн стратеги-д тусгагдсан тогтвортой хөгжлийг дэмжин эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлэх, Нийслэлийн зарим хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор Хөгжлийн Сан байгуулах, гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах болон Улаанбаатар хотын эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв болон хөрөнгө оруулалтыг дэмжиж, сурталчилгааны үйл ажиллагааг явуулан ажиллана гэлээ.

Тус арга хэмжээний үеэр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ны гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин БНСУ-ын “HC Corporation”, ОХУ-ын “Мортон Евроази” болон БНФУ-ын “Бюро Веритас” зэрэг компаниудтай барилгын салбарт тогтоох, зам, гүүр, барилга, хотын тээвэр болон мэргэжлийн хяналтын салбарт хамтран ажиллах санамж бичгүүд дээр гарын үсэг зурав.

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.