by
Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

“Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци” ХК нь Азийн хөгжлийн банк, Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжүүлтээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар зөвлөлдөх уулзалт”-ыг Blue Sky зочид буудалд зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн харъяа байгууллагууд, элчин сайдын яамд, консулын газрууд, арилжааны банкны төлөөлөл болон хувийн хэвшлийн 150 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар “Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин Улаанбаатар хотод ТХХТ-ээр хэрэгжүүлэх туршилтын төслүүдийн тухай танилцууллаа. Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаалга, байгаль орчинд ээлтэй гудамжны гэрэлтүүлэг болон авто зам, гүүрний 3 салбарт туршилтын төслүүдийг сонгосон байна.  Гэмт хэргийн гаралт их Баянзүрх дүүргийн 5-р хорооны Монелийн гудамжинд ухаалаг шиттэй лэд гэрэлтүүлгийн төсөл, СХД 91-р цэцэрлэг, СХД 107-р сургууль, БЗД 82-р сургууль, БЗД 85-р сургууль, ХУД 121-р цэцэрлэгүүдийн дулаалгын төсөл болон Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц, Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт хийх төслүүдийг 2016 онд хэрэгжүүлэхээр Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч сонгосон.

Мөн энэ өдөр Төрийн ордонд Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форум”-д “Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Тэмүүлин уригдан илтгэгчээр оролцож “Улаанбаатар хот ба Санхүүгийн төв” сэдвээр илтгэлт тавилаа.

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.