by
“УЛААНБААТАР ХИЙН СҮЛЖЭЭ” ХК АЖЛЫН БАЙРНЫ ЗАР  

 

“УЛААНБААТАР ХИЙН СҮЛЖЭЭ” ХК

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“Улаанбаатар хийн сүлжээ” ХХК нь нийслэлд “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийн нэгж ба дараах нээлттэй ажлын байранд таныг урьж байна.

Дэд захирал

 Ажлын байрны тодорхойлолт

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, компанийн ажлын гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, тооцоо судалгаа хийх, тайлагнах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгөх, дүн шинжилгээ хийх, удирдлагад танилцуулах, компанийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангах, холбогдох дээд байгууллагатай харилцах, харилцаа холбоо тогтоох, шаардлагатай бичиг баримт, зөвшөөрөл авах ажлыг хариуцан зохион байгуулах

 

Тавигдах шаардлага:

            Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр Бакалавр түүнээс дээш зэрэг эзэмшсэн ба санхүүгийн модель, төслийн удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Удирдах албан тушаал 2-оос доошгүй жил хашсан байх.

Мэргэжлийн ур чадвар:

  • Бизнесийн орчинд удирдах, манлайлах, зөвлөх, шийдвэр гаргах өндөр чадвартай;
  • Олон даалгавар зэрэг гүйцэтгэх, зохион байгуулах, үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх өндөр чадвартай;
  • Ярианы болон бичгийн Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
  • MS Office Suite (тэр дундаа Excel болон PowerPoint) програм дээр ажиллах бүрэн чадвартай;
  • Багаар ажиллах болон санаачлага гаргах чадвартай;
  • Мэргэжлийн ур чадвар өндөр;
  • Байгалийн хийн компанид ажиллаж байсан болон энэ чиглэлийн мэргэжилтэй, эсхүл төслийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;
  • Мэдээллийн аюулгүй байдал, нууцыг хадгалах чадвартай.

Сонирхсон иргэн өөрийн CV болон ажилд орох өргөдлөө дараах хаягт илгээнэ үү: info@ubdc.mn

Лавлах утас: 77770002, 99906420

Бидэнтэй нэгдээрэй:

Агаарын бохирдол бол дэлхий нийтэд тулгамдаад буй хамгийн том асуудал билээ. Энэ нь хүн, амьтны эрүүл мэндэд шууд биш ч аажимдаа асар сөргөөр нөлөөлж, байгаль орчинг хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэдэг аюултай юм.